Friday, December 13, 2013

Tuesday, September 10, 2013


НАМСРАЙН МАГТААЛ
Ягчисын их хаан Тийн сонсогчийн хөвгүүн
Эдэд эрхшээснээр хүслийн эрдмийн хур буулгагч
Үгээгүйн энэлгийг арилгагч нигүүлсэхүй итгэл
Хаан нөхөд лугаа сэлт дор мөргөмүй.
“Ум Бэшарманаеэ Суу Хаа”

Saturday, August 31, 2013

“БАЯН НАМСРАЙ” бурхан түүний тухай


Намсрай бурхан нь эрт цагт санд нуусан их хэмжээлшгүй их эрдэнэс баялагыг олж түүндээ эзэн сууснаар эд баялагын эзэн  бурхан хэмээх алдарыг хүртсэн гэх бөгөөд “Тийн сонголт нэрт ягчис 999 хүүтэйгээс хамгийн бага хүү нь Намсрай гэх бөгөөд Бурханы шашиныг сахин хамгаалах сахиус болохоор тангаргалсан ” гэх домог ч байдаг.

Thursday, August 29, 2013

Maharaja буюу Дөрвөн Их Хаан Сахиусын талаар


Maharaja буюу Дөрвөн Их Хаан Сахиусын талаар
Ихэнх Буддын шашны сүм хийдүүдэд Манхранзын сүм гэж тусдаа байдаг эсвэл дөрвөн махранзын дүр зургийг үүд талдаа залдаг уламжлалтай байдаг ажээ. Буддын шашныг сахин хамгаална хэмээн Бурхан Буддад ам өгсөн Дөрвөн Махранз буюу Дөрвөн Их Хаан сахиусан нарыг сүм хийдэд залан тахиснаар гадаад дотоодын саад тотгорыг арилгаж, хорт дайснаас хамгаалагдах учиртай ажээ.

Tuesday, August 27, 2013

Өөрийн тухай танилцуулга

Сайн байна уу?  Энэхүү блог сайтаар дамжуулан Их Намсрай хийдийн үйл ажиллагаа болон, Их Намсрай НҮТББ-ын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилах болно.
Энэ бол Их Намсрай хийдийн маань лого бөгөөд Баян Намсрай бурханы их сангийн тамга билээ.
Удахгүй Их Намсрай хийдийн төслийн танилцуулгыг бүрэн оруулах болно.